- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ХЭВ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ХЭВ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 39
Төвбанк /Монголбанк/-ны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
Монгол Ардын хувьсгалын 80 жилийн ойд зориулсан "500 төгрөг"-ийн зоосон мөнгөн тэмдэгтийн хэв загварыг хавсралт ёсоор баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
