- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ЗАГВАР, ТОДОРХОЙЛОЛТ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ЗАГВАР, ТОДОРХОЙЛОЛТ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
1994 оны 6 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 46
Банкны хуулийн 7 дугаар зүйл, Монголбанкны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1."5000 төгрөг", "10000 төгрөг"-ийн мөнгөн тэмдэгтийн загвар, тодорхойлолтыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Гүйлгээнд гаргах мөнгөн тэмдэгтийн нөөц бүрэлдүүлж байх зорилгоор батлагдсан загвар, тодорхойлолтын дагуу мөнгөн тэмдэгт нэмж хэвлүүлж байх эрхийг Монголбанкинд олгосугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
