A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 82

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1. Монгол Улсын Их Хурлын 2001 оны 6 дугаар сарын 21-ний 61 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг"-ийн хорин хоёрт дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:

"22.13. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхдээ шаардлагатай гэж үзвэл анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө уг төслийг өдөр тутмын хэвлэлд нийтлүүлж, олон нийтээс санал авч болно.

22.14. Хуулийн төслийг хэвлэлд нийтлүүлэх, санал авах, ирсэн саналыг нэгтгэх, судлах ажлыг холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран зохион байгуулна.

22.15. Хуулийн төслийг өдөр тутмын хэвлэлд нийтлэхдээ санал ирүүлэх хугацаа, саналыг хүлээн авах Байнгын хорооны нэрийг заасан байна.

22.16. Олон нийтээс ирүүлсэн саналыг судалж үзсэний үндсэн дээр зохих Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл хуулийн төсөлд санал өгсөн иргэн буюу хуулийн этгээдийн төлөөлөгчийг Байнгын хорооны хуралдаанд урьж ирүүлэн, тухайн саналын талаар асуулт тавьж, хариулт авч болно.

22.17. Хуулийн төсөлд олон нийтээс санал авахтай холбогдсон зардлыг Улсын Их Хурлын жил бүрийн төсөвт тусгана."

2. Энэ тогтоолыг Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР