- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2004 оны 05 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 29
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Нэг."Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг"-д дараахь заалт нэмсүгэй:
1/ 1.3.5 дахь заалт:
"1.3.5.үг хэлэх, тайлбар хийхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг үг хэлж байхад яриаг таслах, өмнөөс нь үг хэлэх, санал өгөх, доромжлох, нэр төрийг нь гутаах, басамжлах, хувийн шинж чанартай үндэслэл гаргах, өөрийн саналыг дэмжүүлэх, эсхүл бусдын саналыг няцаах зорилгоор тэднийг албадах, шахалт үзүүлэхийг хориглоно."
2/ 1.12 дахь заалтын 3 дахь өгүүлбэр:
"Тайлбар өгөөгүй бол хуралдаан тасалсанд тооцно."
3/ Арван нэг1:
"Арван нэг@a1@b. Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг Ерөнхийлөгч томилохдоо Улсын Их Хуралтай зөвшилцөх
11@a1@b.1. Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо урьдчилан хэлэлцэж, санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулна.
11@a1@b.2. Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн санал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаад Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох асуудлаар ил санал хураалт явуулж, дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ."
4/ Арван нэг@a2@b:
"Арван нэг@a2@b. Улсын Их Хурлаас байгуулагддаг байгууллагын
албан тушаалтныг томилох, чөлөөлөх
11@a2@b.1. Улсын Их Хурлаас байгуулагддаг байгууллагын бүрэлдэхүүн, удирдах албан тушаалтныг эрх бүхий этгээдээс санал болгосны дагуу Улсын Их Хурлаас томилох, чөлөөлөх асуудлыг холбогдох Байнгын хороо урьдчилан хэлэлцэж, санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулна. Улсын Их Хурлын гишүүд тухайн албан тушаалд нэр дэвшигчид асуулт тавьж, хариулт авч болно.
11@a2@b.2. Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, санал дүгнэлт гаргасны дараа тухайн албан тушаалд нэр дэвшигчийг томилох, албан тушаалтныг чөлөөлөх тухай асуудлаар тус бүрт нь ил санал хураалт явуулна. Улсын Их Хурлаас байгуулагддаг байгууллагын бүрэлдэхүүнийг томилохдоо хүн тус бүрээр ил санал хураалт явуулна.
Дээрх асуудлаар Улсын Их Хурал тогтоол батална."
5/ Арван хоёр@a1@b:
"Арван хоёр1. Засгийн газрын тайланг хэлэлцэх
12@a1@b.1.Засгийн газар нь үйл ажиллагааныхаа тайланг хаврын чуулганы эхэнд Улсын Их Хуралд ирүүлнэ.
12@a1@b.2.Засгийн газрын үйл ажиллагааны тайланг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулах бөгөөд Засгийн газрын гишүүд байлцана. Тайлантай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч болно.
12@a1@b.3.Байгаль орчны төлөв байдлын тайланг хэлэлцэхдээ энэ дэгийн 12@a2@b.2, 12@a2@b.3 дахь заалтыг баримтална."
6/ Арван хоёр@a2@b:
"Арван хоёр@a2@b. Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагын
тайланг хэлэлцэх
12@a2@b.1.Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагууд нь үйл ажиллагааныхаа тайланг дараа оны 1 дүгээр сард багтаан гишүүдийн тоогоор Улсын Их Хуралд ирүүлнэ.
12@a2@b.2.Зохих Байнгын хороо хуралдаанаараа холбогдох тайланг урьдчилан хэлэлцэх бөгөөд хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт, хариулт явуулж, гишүүд санал, дүгнэлт гаргаж болно. Шаардлагатай гэж үзвэл тухайн Байнгын хороо уг асуудлыг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулна.
12@a2@b.3.Тайланг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүдийн саналаар уг байгууллага, холбогдох албан тушаалтанд ажил сайжруулах, тодорхой асуудалд анхаарах талаар үүрэг даалгавар өгч Байнгын хорооноос, эсхүл Улсын Их Хурлаас тогтоол гаргаж болно.
7/ Арван хоёр3:
"Арван хоёр@a3@b. Улсын ерөнхий прокурорын мэдээлэл сонсох
12@a3@b.1.Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи Улсын ерөнхий прокурорын мэдээллийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд сонсоно.
12@a3@b.2.Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, санал, дүгнэлт гаргаж болно.
8/ Арван хоёр@a4@b
"Арван хоёр@a4@b. Хүний эрхийн Yндэсний Комиссын илтгэл сонсох
12@a4@b.1.Хүний эрхийн Yндэсний Комиссын дарга нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд илтгэнэ.
12@a4@b.2.Илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, санал, дүгнэлт гаргаж болно."
9/ Арван хоёр@a5@b
"Арван хоёр@a5@b. Улсын Их Хурлын Тамгын газрын тайланг хэлэлцэх
12@a5@b.1.Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны тайланг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн байгуулалтын байнгын хороонд жил бүр танилцуулна.
12@a5@b.2.Тайлантай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч, санал, дүгнэлт гаргаж болно.
10/ Арван хоёр@a6@b
"Арван хоёр6. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн болон Засгийн газрын санхүүгийн байдлын талаар Улсын Их Хурал олон нийтэд мэдээлэх
12@a6@b.1.Засгийн газар Улсын Их Хурлын сонгуулийг зарлахаас 1 сараас доошгүй хугацааны өмнө Монгол Улсын нийгэм, эдийн засгийн болон Засгийн газрын санхүүгийн байдлын талаархи мэдээллийг Улсын Их Хуралд ирүүлнэ.
12@a6@b.2.Монгол Улсын нийгэм, эдийн засгийн болон Засгийн газрын санхүүгийн байдлын талаархи мэдээллийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулна. Уг мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч болно.
12@a6@b.3.Монгол Улсын нийгэм, эдийн засгийн болон Засгийн газрын санхүүгийн байдлын талаархи мэдээлэлтэй танилцсаны дараа Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан улсын эдийн засгийн гол үзүүлэлт, Улсын Их Хурлын сонгууль болох оны жилийн эцсийн санхүүгийн төлөв, санхүүгийн төлөвт тусгагдаагүй боловч Засгийн газрын урьд гаргасан шийдвэрийн улмаас гарч болзошгүй өр төлбөр, нэмэлт зардал, орлогын дутагдлын талаархи төсвийн эрсдэл, төсвийн болон эдийн засгийн төлөвт нөлөөлж болох бусад хүчин зүйлийн талаар Улсын Их Хурлын дарга мэдээлнэ."
11/ Арван гурав@a1@b
"Арван гурав@a1@b. Улсын Их Хуралд иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал, гомдлын талаар мэдээлэх
13@a1@b.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32.1.11-д заасны дагуу Улсын Их Хуралд иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал, гомдлын талаар холбогдох Байнгын хороонд, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдээлнэ.
13@a1@b..2.Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч болно."
12/ 14.2-ын 5 дахь өгүүлбэр:
"Хэрэв Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт нь тухайн асуудлыг хариуцаж байсан Байнгын хорооны санал, дүгнэлттэй санал нэгдээгүй тохиолдолд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд зохих Байнгын хорооны саналаар эхэлж санал хураалт явуулна."
13/ 15.1.4 дэх заалтын 2 дахь өгүүлбэр:
"Хэрэв Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт нь тухайн асуудлыг хариуцаж байсан зохих Байнгын хорооны санал, дүгнэлттэй нэгдээгүй тохиолдолд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд Хууль зүйн байнгын хорооны саналаар эхэлж санал хураана. Энэ санал нь олонхийн санал авч чадаагүй бол зохих Байнгын хорооны санал дэмжигдсэнд тооцно."
14/ 15.2 дахь заалт:
"15.2.Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 дахь хэсэгт заасан асуудлаар Үндсэн хуульд нийцэж байна гэж Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, эсхүл цэцийн аль нэг гишүүн танилцуулж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд сонсоно. Уг асуудлаар Улсын Их Хурал шийдвэр гаргахгүй."
15/ 15.3-ын 4 дэх өгүүлбэр:
"Тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байхгүй байна гэсэн Yндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний эзгүйд цэцийн аль нэг гишүүн танилцуулж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд сонсоно. Уг асуудлаар Улсын Их Хурал шийдвэр гаргахгүй."
16/ 20.5 дахь заалт:
"20.5.Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дараа жилийн улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тогтоосон төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхэд доорхи журмыг баримтална:
1/төсвийн хүрээний мэдэгдлийг нам, эвслийн бүлэг, Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд Засгийн газрын дунд хугацааны зорилтууд, тухайн жилд Монгол Улсын төсвийн урсгал зардал, орлогын хэмжээ, хөрөнгө оруулалт, нийт болон урсгал тэнцэл, төлөвлөсөн баланс, мөнгөн гүйлгээ зэрэг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтээр тооцоо, танилцуулгыг төсвийн ерөнхийлөн захирагч нэг бүрээр гаргуулан авч хэлэлцэнэ. Шаардлагатай бол ажлын хэсэг байгуулан ажиллуулж Байнгын хорооны санал, дүгнэлт бэлтгэнэ.
Нэг дэх хэлэлцүүлгээр: төсвийн хүрээний мэдэгдлийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагчдыг байлцуулан асуулт хариулт явуулж, санал дүгнэлт гаргана. Төсвийн хүрээний мэдэгдлийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, санал, дүгнэлт гаргасны дараа Төсвийн байнгын хороонд шилжүүлнэ.
Хоёр дахь хэлэлцүүлгээр: төсвийн хүрээний мэдэгдлийн талаар Улсын Их Хурлын Байнгын хороод, нам, эвслийн бүлэг олонхийн дэмжлэг авсан саналаа нэгтгэн, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд ирүүлнэ. Төсвийн байнгын хороо эдгээр саналыг нэгтгэн, нягтлан үзэж хорооныхоо хуралдаанаар хэлэлцүүлэх бөгөөд Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналыг нэгтгэн дүгнэлтийн хамт Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулна.
Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлт болон Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус тус Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд сонсгоно. Төсвийн байнгын хорооны олонхийн дэмжлэг авсан саналаар санал хураалт явуулж гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлнэ.
Гурав дахь хэлэлцүүлгээр: Төсвийн байнгын хороо олонхийн дэмжлэг авсан саналыг төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусган танилцуулгын хамт Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулна. Төсвийн хүрээний мэдэгдлийг санал хураалт явуулж шийдвэрлэнэ."
17/ Хорин хоёр@a1@b:
"Хорин хоёр@a1@b. Нээлттэй сонсох
22@a1@b.1.Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх тодорхой төслийн талаар эрдэмтэд, шинжээчид, мэргэжлийн байгууллагын болон сонирхлын бүлгийн хүмүүсээс санал сонсох, мэдээлэл авах зорилгоор нээлттэй сонсож болно.
22@a1@b.2.Тухайн Байнгын хорооны дарга нээлттэй сонсох төслийн сэдэв, өдөр, цагийг 1 сарын өмнө Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн товлож, нийтэд зарлана.
22@a1@b.3.Нээлттэй сонсох үйл ажиллагаанд оролцох хүмүүсээс санал, мэдээллийг урьдчилан авч Байнгын хорооны гишүүдэд 3-аас доошгүй хоногийн өмнө тараасан байна.
22@a1@b.4.Байнгын хорооны хуралдаанд асуудлыг нээлттэй сонсох үйл ажиллагаанд оролцогчдод санал, мэдээлэлтэй нь холбогдуулж Байнгын хорооны гишүүд асуулт тавьж, хариулт авч болно.
22@a1@b.5.Нээлттэй сонсох үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлыг Байнгын хороо, Тамгын газар хариуцна."
18/ 23.3.2-ын 2 дахь өгүүлбэр:
"Санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч болно."
19/ 23.4-ийн 3 дахь өгүүлбэр:
"Чуулганаар хэлэлцэхээр тогтсон төсөл гэдгийг тухайн ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгасан асуудлыг ойлгоно."
20/ 23.7-ийн "а" заалтын 2 дахь өгүүлбэр:
"Энэ тохиолдолд санал хураалт явуулахгүй бөгөөд зохих Байнгын хороонд шилжүүлж байгааг зарлана;"
21/ 23.12.3-ын "г" заалт:
"г/ энэ дэгийн 22.11-д заасан нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг зохих Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж, анхны хэлэлцүүлгээр батална. Зохих Байнгын хорооны санал дэмжигдээгүй бол уг асуудлаарх анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн Байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналаар энэ дэгийн 23.12.3-ын "в"-д заасан үндэслэлээр дахин санал хурааж шийдвэрлэнэ. "
Хоёр."Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг"-ийн 1.1-ийн "хуралдааны" гэсний өмнө "чуулганы"; 15.5-ын "дүгнэлтийг" гэсний дараа "Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний эзгүйд орлож байгаа цэцийн аль нэг гишүүн танилцуулж,"; 20.2-ын "Хоёр дахь хэлэлцүүлгээр" гэсэн хэсгийн 3 дахь өгүүлбэрийн "Төсвийн зарлагын" гэсний дараа "хяналтын" гэж тус тус нэмсүгэй.
Гурав."Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг"-ийн дараахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 1.6 дахь заалт:
"1.6.Улсын Их Хурлын өглөөний нэгдсэн хуралдаан 9.00 цагаас, үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 15.00 цагаас эхэлнэ."
2/ 1.8 дахь заалт:
"1.8.Улсын Их Хурал долоо хоног бүрийн Баасан гаригийн 15.00 цагаас Засгийн газрын мэдээлэл, Засгийн газарт тавьсан асуулгын хариуг сонсоно."
3/ 7.2 дахь заалтын 2 дахь өгүүлбэр:
"Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдохоор нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурал санал хураахгүй бөгөөд асуулт тавьж, хариулт авч болно.
4/ 12.2 дахь заалт:
"12.2.Ерөнхийлөгч ажлын тайлангаа жил бүр Улсын Их Хуралд ирүүлж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд сонсгоно. Тайлантай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж болно."
5/ 14.3 дахь заалт:
"14.3.Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, энэ талаар тогтоол батална.
6/ 15.1 дэх заалт:
"15.1.Yндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан асуудлаар Yндсэн хуульд нийцэхгүй байна гэж Yндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг хэлэлцэхэд дараахь журмыг баримтална:"
7/ 19.3 дахь заалт:
"19.3.Улсын Их Хурлын гишүүн асуултын хариуг бичгээр авсны дараагаар уг хариуг Байнгын хорооны хуралдаанд сонсох эсэх, хэзээ сонсох тухай саналаа Байнгын хорооны даргад бичгээр ирүүлнэ. Асуултын хариуг Байнгын хорооны хуралдаанд сонсох өдөр, цагийг Байнгын хорооны дарга шийдвэрлэнэ."
8/ 19.5 дахь заалт:
"19.5.Асуулт тавьсан Улсын Их Хурлын гишүүнээс бусад гишүүн хуралдаан даргалагчийн зөвшөөрсний дагуу асуултын хариутай холбогдуулж тухайн асуултын сэдвээр Засгийн газрын гишүүн болон Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын холбогдох албан тушаалтанд тодруулан асуулт тавьж болно."
9/ 19.7 дахь заалт:
"19.7.Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хороо, нам, эвслийн бүлэг асуулгынхаа хариуг бичгээр авсны дараа уг хариуг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд сонсох эсэх, хэзээ сонсох тухай саналаа Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Асуулгын хариуг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар сонсох өдөр, цагийг Улсын Их Хурлын дарга шийдвэрлэнэ."
10/ 19.8-ын 3 дахь өгүүлбэр:
"Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс гадна Улсын Их Хурлын бусад гишүүн хуралдаан даргалагчийн зөвшөөрсний дагуу асуулгын хариутай холбогдуулж тухайн асуулгын сэдвээр Засгийн газрын гишүүн болон Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын холбогдох албан тушаалтанд тодруулан асуулт тавьж болно."
11/ 20.2-ын "Хоёр дахь хэлэлцүүлгээр" гэсэн хэсгийн 5 дахь өгүүлбэр:
"Гаргасан саналаар энэ дэгийн 23.5-д заасан журмын дагуу санал хураалт явуулж, улсын төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр зохих Байнгын хороонд шилжүүлнэ."
12/ 21.2 дахь заалт:
"21.2.Төслийн цар хүрээ, боловсруулах ажлын хэмжээ, шаардлагыг харгалзан Байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэх, эсхүл анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно. Ажлын хэсгийн гишүүдийн зонхилох хувь нь Улсын Их Хурлын гишүүд байна.
Ажлын хэсэг нь дараахь чиг үүрэгтэйгээр ажиллана:
1/хуралдаанаараа тухайн төслийг хэлэлцэн, үзэл баримтлалын чанартай асуудлыг нарийвчлан тодруулах үүднээс холбогдох байгууллагаас мэдээлэл, судалгаа гаргуулан авах, дүн шинжилгээ хийх;
3/тухайн асуудлаар санал, дүгнэлт боловсруулж зохих Байнгын хорооны хуралдаанд оруулах."
Улсын Их Хурлын чуулганаар тухайн асуудлыг хэлэлцэхэд түүнийг хариуцаж байгаа Байнгын хороо, Тамгын газрын ажилтнууд оролцоно. Мэдээлэл авах үүднээс Монгол Улсын сайд, дэд сайд, газар, хэлтсийн дарга, холбогдох бусад хүмүүсийг байлцуулж болно.
13/ 21.3 дахь заалт:
"21.3.Хууль санаачлагч нь хэлэлцүүлгийн аль ч шатанд төслөө татан авч болно. Энэ тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч төслөө татан авах тухай албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлнэ. Уг хүсэлтийг хуралдаан даргалагч Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд албан ёсоор танилцуулснаар төслөө татан авсанд тооцно."
14/ 22.7-ийн 3 дахь өгүүлбэр:
"Байнгын хороо зарчмын зөрүүтэй санал гаргаагүй, гишүүд санал нэгдсэн тохиолдолд төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн дүгнэлтээ анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн дүгнэлттэй хамтатган гаргаж болно."
15/ 22.11 дэх заалт:
"22.11.Төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсан зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь бусад Байнгын хорооны эрхлэх асуудалд хамааралтай бол холбогдох Байнгын хороогоор заавал хэлэлцүүлнэ. Төслийг холбогдох Байнгын хороо хэлэлцэж, санал, дүгнэлтээ зохих Байнгын хорооны танилцуулгад тусгуулах буюу, эсхүл Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулна."
16/ 23.12.5-ын 3 дахь өгүүлбэр:
"Хэрэв төслийг бүхэлд нь батлах саналыг гишүүдийн олонхи дэмжээгүй бол уг төслийг хууль санаачлагчид нь буцаах тогтоол батална."
Дөрөв. "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг"-ийн 1.9-ийн "гишүүдийн олонхийн" гэснийг "Улсын Их Хурлын дарга, Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн"; "Хорь"-ийн гарчигийн, 20.1-20.3 дахь заалтын "төвлөрсөн төсөв" гэснийг "төсөв"; 20.2-ын "ерөнхийлөн захирагчид" гэснийг "ерөнхийлөн захирагчдыг"; 15.3-ын "15.2-т" гэснийг "15.3-т"; "14.6" гэсэн дугаарыг "14.5"; "15.2, 15.3, 15.4, 15.5, 15.6, 15.7" гэсэн дугаарыг "15.3, 15.4, 15.5, 15.6, 15.7, 15.8"; 23.5.4-ийн "Тамгын газар" гэснийг "Байнгын хороо"; 23.7-ийн эхний өгүүлбэрийн "санал хурааж шийдвэрлэнэ." гэснийг "гаргана." гэж тус тус өөрчилсүгэй.
Тав. "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг"-ийн 1.11.8-ын "шийдвэрлэх", 19.2-ын "амаар болон" гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Зургаа. "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг"-ийн 14.5 дахь заалт, 20.2-ын "нэг дэх хэлэлцүүлгээр" гэсэн хэсгийн "төвлөрүүлэн захирагчдыг" гэснийг, мөн 26.6 дахь заалтыг тус тус хассугай.
Долоо. Энэ тогтоолыг 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
