- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ БИЙ БОЛГОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ БИЙ БОЛГОХ ТУХАЙ
2001 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 27
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан" цол бий болгосугай.
2. "Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан" цол хүртээх дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1967 оны 174 дүгээр зарлиг, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны 203 дугаар зарлиг, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн1978 оны 232 дугаар зарлигийг цаашид дагаж мөрдөхгүй байхаар тогтоож, эдгээр зарлигаар гавьяат цол өмнө олгогдож байсан хүмүүсийн хувьд уг цол нь хүчинтэй хэвээр байхаар тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
