- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1992 оны 11 сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 33
Монгол улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авахыг Монгол улсын Засгийн газарт даалгасугай:
1)Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуульд Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрийг нийцүүлэх;
2)нийгэм, эдийн засгийн салбарын болон салбар хоорондын чанартай захиргааны хариуцлага, түүнд холбогдох нийтлэг харилцааг иж бүрэн зохицуулах зорилгоор захиргааны хариуцлагын тухай төрөлжсөн хуулийн төслийг шинээр боловсруулж Улсын Их Хурлын 1993 оны хаврын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн барих.
2.Захиргааны хариуцлагын талаар Ардын Их Хурал, түүний Тэргүүлэгчид, Улсын Бага Хурал, Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын тогтоосон хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэм хэмжээ Монгол улсын Үндсэн хуульд харшлаагүй бөгөөд Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалттай давхардаагүй бол захиргааны хариуцлагын тухай төрөлжсөн хууль батлагдаж хүчин төгөлдөр болтол уг хэм хэмжээг дагаж мөрдөхөөр тогтоосугай.
3.Захиргааны хариуцлагын тухай төрөлжсөн хууль батлагдтал Ардын Их Хурал, түүний Тэргүүлэгчид, Улсын Бага Хурал, Сайд нарын Зөвлөл, Засгийн газраас тусгайлан эрх олгосон улсын байцаагч нар Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д заасан зөрчлийг хянан шийдвэрлэж байсугай.
4.Энэ тогтоолын хавсралтад заасан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, зарлигийн заалт, тогтоолыг 1992 оны 12 дугаар сарын 15-ны өпдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ
Текст томруулах
A
A
A
