- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТИЙН ЯВЦЫН ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТИЙН ЯВЦЫН ТУХАЙ
1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 81
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчмижүүлэх зорилгоор дараахь арга хэмжээ авахыг Монгол Улсын засгийн газарт даалгасугай:
1/эдийн засгийн макро түвшний тогтворжилтын нааштай эхлэлийг бэхжүүлэн үндэсний үйлдвэрлэлийг сэргээж идэвхжүүлэх явцад нь эдийн засгийг хямралаас гаргах үндсэн нөхцөл гэж үзэж үйл ажиллагаагаа түүнд чиглүүлэх;
2/төрийн өмчийн аж ахуйн нэгжийн ашиг орлого, цалингийн сан, валютын нөөц, хөрөнгө оруулалтын зарцуулалт, ашиглалтад тавих хяналтыг чангатгаж нэгдсэн бодлогод захируулах, түүнчлэн төрийн өмчийн оролцоо бүхий хувьцаат компаниудад төрийн төлөөллийн тогтолцоог бүрдүүлж зүгшрүүлэх;
3/хувийн аж ахуйнтан-малчид, тариаланчид хоршин ажиллах замаар хөдөөгийн онцлогт тохирсон зах зээлийн оновчтой дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэсэн санаачилгыг бүх талаар дэмжин ажиллах;
4/тодорхой хөтөлбөрийн дагуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, хүн амын эмзэг давхаргыыг хамгаалах;
5/шинжлэх ухаан, соёл, боловсрол, эрүүл мэнд, нийгэм хангамжийн салбарыг зах зээлийн харилцааны нөхцөлд зохицуулан өөрчлөн шинэчлэх ажлыг эрчимжүүлэх;
6/нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжих, энэхүү байгууллага, Засаг дарга, яамдын уялдаа холбоог нягтруулах;
7/шүүх, прокурорын байгууллагаас үйл ажиллагаагаа идэвхтэй үр нөлөөтэй явуулах нөхцөл, бололцоог бүрдүүлэх;
8/Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай тайланг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс гаргасан санал, дүгнэлт, шүүмжлэлийг судалж, үйл ажиллагаандаа харгалзан үзэж ажиллах;
9/Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Улсын Их хурлын жил бүрийн намрын чуулганы эхэнд тайлагнаж байх.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай" Монгол Улсын Их Хурлын 1992 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 27 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
