- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ
2000 оны 8 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 13
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын гишүүн, сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай:
1/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар Уламбаярын Барсболдыг;
2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Жүгдэрдэмидийн Гүррагчааг;
3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Аюурзанын Цанжидийг;
4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдаар Лувсангийн Эрдэнэчулууныг;
5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайдаар Бямбын Жигжидийг;
6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Шийлэгийн Батбаярыг;
7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Санхүү, эдийн засгийн сайдаар Чүлтэмийн Улааныг;
8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар Чимиддоржийн Ганзоригийг;
9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Нямдоржийг;
10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Даржаагийн Насанжаргалыг;
11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Пагважавын Нямдавааг;
12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Өлзийсайханы Энхтүвшинг.
2.Энэ тогтоолыг 2000 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
