A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Монголбанкинд худалдан авах алтны болон Монголбанкнаас худалдах алт, мөнгөний хэмжээ

1997 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 8

"Эрдэнэсийн сангийн тухай"Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 3; 5 дахь хэсэг болон Монголбанк, Сангийн яамны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Алт олборлох аж ахуйн нэгжүүдээс 1997 онд олборлож Монголбанкинд худалдан авах алтны доод хэмжээг 5500,0 килограмм байхаар тогтоосугай.

2.Дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулж 1997 онд Монголбанкнаас худалдах алтны хэмжээг 193,1 килограмм, мөнгөний хэмжээг 1184,2 килограмм байхаар тус тус тогтоосугай.

3.Эрдэнэсийн гүйлгээний санд үйлдвэрүүдээс худалдан авсан алтыг тухай бүр олон улсын стандартын түвшинд зохих журмын дагуу цэвэршүүлж, үнийн тааламжтай нөхцөлд борлуулан, Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байхыг Монголбанк /Ж.Үнэнбат/-нд зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ