- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2001 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2001 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай
2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 45
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Засгийн газрын тухай тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2001 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.
2.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2001 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд танилцуулж байхыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
