A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах тухай

1996 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 17

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын сонгуулийн 76 тойрог байгуулсугай.

2.Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Говь-Сүмбэр аймгийг Дорноговь аймаг дахь Улсын Их Хурлын сонгуулийн 14 дүгээр тойрогт нэгтгэн нэг тойрог болгосугай.

З.Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг хавсралт ёсоор баталсугай.

4.Энэ тогтоолыг 1996 оны 4 дүгээр сарын 2О-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ