A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 14

Төрийн ордон, Улаанбаатар хот

Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Пүрэвийн Алтангэрэл, Ламжавын Гүндалай, Содномзундуйн Эрдэнэ нарыг Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүнээр тус тус баталсугай.

2.Энэ тогтоолыг 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ