- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилох тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2010 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 13
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилох тухай
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Болдын Жавхланг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр, Найдансүрэнгийн Золжаргалыг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр тус тус томилсугай.
2.Энэ тогтоолыг 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
