A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 07

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Батсүхийн Энххуягийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн, Данзанбалжирын Энхжаргалыг Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ