A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 79

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.

2."Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг Улсын Их Хурлаас баталсан Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Yндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хууль болон бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөрүүдтэй нягт уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/, Монголбанк /Л.Пүрэвдорж/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/ болон холбогдох бусад байгууллагад үүрэг болгосугай.

3."Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-д тусгагдсан арга хэмжээ нэг бүрийн хариуцах эзэн, хугацаа, хэмжих нэгж, шалгуур үзүүлэлт, 2010 онд хүрэх түвшинг тодотгон хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулж танилцуулах, түүнчлэн уг үндсэн чиглэлийн биелэлтийг оны эхнээс жигд ханган, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж, хэрэгжилтийн явцыг оны эхний 9 сарын байдлаар болон бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд тус тус танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ