A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 73

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх тухай

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-сайд нарыг шинээр томилсонтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Засгийн газрын гишүүн-сайдаар томилогдсон дор дурдсан хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлсүгэй:

1/Норовын Алтанхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын;

2/Миеэгомбын Энхболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын Шадар сайдын;

3/Сангажавын Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Сангийн сайдын;

4/Цэндийн Нямдоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хууль зүй, дотоод хэргийн сайдын;

5/Лүймэдийн Гансүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын;

6/Лувсанвандангийн Болдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдын;

7/Ёндонгийн Отгонбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын;

8/Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын;

9/Төгсжаргалын Гандийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын;

10/Түнжингийн Бадамжунайг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын;

11/Дашдоржийн Зоригтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын;

12/Самбуугийн Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрүүл мэндийн сайдын;

13/Бадраагийн Долгорыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын.

2. Энэ тогтоолыг 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ