A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 72

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Дөчдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын гишүүн-сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай:

1/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайдаар Норовын Алтанхуягийг;

2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Миеэгомбын Энхболдыг;

3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Гомбожавын Занданшатарыг;

4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Сангажавын Баярцогтыг;

5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Нямдоржийг;

6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Лүймэдийн Гансүхийг;

7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Лувсанвандангийн Болдыг;

8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Ёндонгийн Отгонбаярыг;

9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Халтмаагийн Баттулгыг;

10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Төгсжаргалын Гандийг;

11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Түнжингийн Бадамжунайг;

12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар Дашдоржийн Зоригтыг;

13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Самбуугийн Ламбааг;

14/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Чимэдийн Хүрэлбаатарыг.

2.Энэ тогтоолыг 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ