- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2009 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 68
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай
Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхий сайдаар Сүхбаатарын Батболдыг томилсугай.
2.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай саналаа Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд /С.Батболд/-д даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
