A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 29

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 8.1, 8.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс товлон зарласугай.

2.Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2008 оны 6 дугаар сарын 29-ний ням гаригт явуулахаар тогтоосугай.

3.Энэ тогтоолыг 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН