- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТОЙРОГ БАЙГУУЛАХ, МАНДАТ ХУВААРИЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2007 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 98
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТОЙРОГ БАЙГУУЛАХ, МАНДАТ ХУВААРИЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Аймаг тус бүрийг 1, нийслэлийг 6 тойрог болгож Улсын Их Хурлын сонгуулийн нийт 26 тойрог байгуулсугай.
2.Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог болгосугай.
3.Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрог бүрт ногдох Улсын Их Хурлын гишүүний мандатын тоог хавсралтаар баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
