A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 87

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2008 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.

2.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг Улсын Их Хурлаас баталсан бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөрүүдтэй нягт уялдуулан, Монгол Улсын 2008 оны төсвийн хуулийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарыг санхүүжилтийн эх үүсвэрээр хангаж, цаг хугацаанд нь хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газар /С.Баяр/, Монголбанк /А.Батсүх/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/ болон холбогдох бусад байгууллагын удирдлагад даалгасугай.

3.Үндсэн чиглэлийн биелэлтийг улирал тутам гаргаж, Засгийн газар дээрээ хэлэлцэж ажиллахын зэрэгцээ Улсын Их Хуралд 2008 оны 10 дугаар сард, 2009 оны 1 дүгээр улиралд багтаан тус тус танилцуулахыг Засгийн газар /С.Баяр/-т үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН