- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮДИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2007 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 92
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮДИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын гишүүн, сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай:
1/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар Ганхуягийн Шийлэгдамбыг;
2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар Раднаабазарын Рашийг;
3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайдаар Чимидийн Хүрэлбаатарыг.
2.Энэ тогтоолыг 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
