- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮДИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2007 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 90
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮДИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын гишүүн, сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай:
1/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайдаар Миеэгомбын Энхболдыг;
2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар Цэрэндашийн Цолмонг;
3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Жамъяндоржийн Батхуягийг;
4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Нордовын Болормааг;
5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдаар Санжаасүрэнгийн Оюуныг;
6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Дамдингийн Дэмбэрэлийг;
7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Чүлтэмийн Улааныг;
8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар Халзхүүгийн Наранхүүг;
9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг;
10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Цэрэндоржийн Ганхуягийг;
11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Бямбаагийн Батсэрээдэнийг;
12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Нямаагийн Энхболдыг.
2.Энэ тогтоолыг 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ИДЭВХТЭН
Текст томруулах
A
A
A
