A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 50

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН АЛБА ХАШИЖ БАЙСАН Ц.НЯМДОРЖИЙН ХАМГААЛАЛТ, ХАНГАМЖИЙН ТУХАЙ

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын даргын алба хашиж байсан Цэндийн Нямдоржийг Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамгаалах ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газарт хариуцуулсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан хугацаанд Ц.Нямдоржид Засгийн газраас тогтоосон журмын дагуу суудлын автомашин болон холбоогоор үйлчлэхийг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН