A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 43

Төрийн ордон. Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 10 дугаар зүйлийн 10.2.2-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын гишүүн Данзангийн Лүндээжанцанг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дэд даргын албан тушаалаас чөлөөлсүгэй.

2. Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ч.АВДАЙ