A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 30

Төрийн ордон. Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар Цэрэнгийн Даваадоржийг томилсугай.

2.Энэ тогтоолыг 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ