- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2007 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 16
Төрийн ордон. Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай:
1/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Дамдингийн Дэмбэрэлийг;
2/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Данзандаржаагийн Туяаг.
2.Энэ тогтоолыг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
