- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУХАЙ АСУУДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ТУХАЙ (Энэ тогтоол Монгол Улсын Их Хурлын 2004 оны 9 дүгээр

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУХАЙ АСУУДЛЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ТУХАЙ (Энэ тогтоол Монгол Улсын Их Хурлын 2004 оны 9 дүгээр сарын 6-ны 3 дугаар тогтоолоор хүчингүй болсон)
2004 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 35
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди Монгол Улсын Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлийн 2, хорин долдугаар зүйлийн 6, далдугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн асуудлыг хянан шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хандаж хүсэлт гаргах нь зүйтэй гэж үзсүгэй.
2.Энэ тогтоолын батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
