- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН Р.АМАРЖАРГАЛЫН ХАМГААЛАЛТ, ХАНГАМЖИЙН ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН Р.АМАРЖАРГАЛЫН ХАМГААЛАЛТ, ХАНГАМЖИЙН ТУХАЙ
2000 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 25
Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Р.Амаржаргалыг нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамгаалах ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газарт хариуцуулсугай.
2.Засгийн газар /Н.Энхбаяр/-т дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгасугай:
1/ энэхүү тогтоолын 1-д заасан хугацаанд Р.Амаржаргалд Засгийн гзараас тогтоосон журмын дагуу суудлын автомашинаар үйлчлэх;
2/ Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргалд Улсын Их Хурлын 2000 оны 10 дугаар тогтоолоор тогтоосон цалин, бусад нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 6 сарын хугацаанд олгох;
3/ энэ тогтоолын 2 дахь хэсгийн 2-т заасан хугацааны дотор ажил, албан тушаал эрхэлбэл томилогдсон ажил, албан тушаалын цалин хөлс нь өмнөх албан тушаалынхаас бага байвал зөрүүг тооцож олгох.
ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
