- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ, ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ, ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1993 оны 10 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 72
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол улсын Батлан хамгаалах тухай хууль, Хилийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
1)зэвсэгт хүчин, бусад цэргийн бүтэц, зохион байгуулалтыг 1993 онд багтаан Батлан хамгаалах тухай хууль, Хилийн тухай хуульд нийцүүлэн шинэчлэх;
2)батлан хамгаалах үйл ажиллагаа, зэвсэгт хүчин, хилийн цэргийн талаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Монгол улсын Засгийн газрын тогтоол, бусад шийдвэрийг 1994 оны 1 дүгээр сарын 1-ний дотор багтаан эдгээр хуульд нийцүүлэх;
3)Батлан хамгаалах тухай хууль, Хилийн тухай хуульд заасан дүрэм, журам, зааврыг 1994 оны 4 дүгээр сарын 1-ний дотор шинэчлэн, боловсруулж гаргах;
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороонд даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ
Текст томруулах
A
A
A
