A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛ БИЙ БОЛГОХ ТУХАЙ

2001 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 20

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын гавьяат малчин" цол бий болгосугай.

2."Монгол Улсын гавьяат малчин" цол хүртээх дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1978 оны 136 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ