A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • НӨХӨН ОЛГОВРЫН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2008 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд т
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

НӨХӨН ОЛГОВРЫН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2008 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2007 оны 11 сарын 01 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар 74

Улсын Их Хурлын 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Тэтгэвэр нь түр зогсоогдсон иргэдийн авч байгаа нөхөн олговрын доод хэмжээг сард 67500 /жаран долоон мянга таван зуун/ төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.

2.Энэ тогтоолыг 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН