- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- НӨХӨН ОЛГОВРЫН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Улсын Их Хурлын 2001 оны 75 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
НӨХӨН ОЛГОВРЫН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Улсын Их Хурлын 2001 оны 75 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2000 оны 10 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 35
Нөхөн олговрын талаар зарим арга хэмжээ авах болон нөхөн олговрын доод хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын 1999 оны 24 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Тэтгэвэр нь түр зогсоогдсон иргэдийн авч байгаа нөхөн олговрын доод хэмжээг сард 16000 төгрөгөөр тогтоож, 2000 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгосугай.
2. Үүнтэй холбогдуулан Нөхөн олговрын талаар зарим арга хэмжээ авах болон нөхөн олговрын доод хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
