A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • НӨХӨН ОЛГОВРЫН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2002 оны 67 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

НӨХӨН ОЛГОВРЫН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2002 оны 67 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2001 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 75

Улсын Их Хурлын 1999 оны 24 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Тэтгэвэр авах нөхцөл, болзлыг хангаагүйгээс нөхөн олговор авч байгаа иргэдийн нөхөн олговрын доод хэмжээг сард 18850 төгрөгөөр тогтоож 2001 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай "Улсын Их Хурлын 2000 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай..

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР