- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- НӨХӨН ОЛГОВРЫН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд т

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
НӨХӨН ОЛГОВРЫН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2007 оны 02 сарын 06 өдөр
Төрийн ордон. Улаанбаатар хот
Дугаар 20
Улсын Их Хурлын 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Тэтгэвэр нь түр зогсоогдсон иргэдийн авч байгаа нөхөн олговрын доод хэмжээг сард 51750 төгрөг байхаар тогтоосугай.
2.Энэ тогтоолыг 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
