A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН НӨХЦӨЛТ МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 55 дугаар тогт
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН НӨХЦӨЛТ МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 55 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 01 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар 10

Нийгмийн халамжийн тухай хуулийн 24.1, 34.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг сард 24000 /хорин дөрвөн мянган/ төгрөг байхаар өөрчлөн тогтоосугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН