- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- НӨХӨН ОЛГОВРЫН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор хүчингүй болсонд т

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
НӨХӨН ОЛГОВРЫН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2008 оны 01 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 11
Улсын Их Хурлын 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Тэтгэвэр нь түр зогсоогдсон иргэдийн авч байгаа нөхөн олговрын доод хэмжээг сард 81000 /наян нэгэн мянган/ төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 74 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
