A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 55 дугаар тогтоолоор хүчингүй
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 55 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 01 сарын 15 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар 02

Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 41400 төгрөгөөр өөрчлөн тогтоосугай.

2.Энэ тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 75 дугаар тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН