A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /УИХ-ын 2012 оны 50-р тогтоолоор хүчингүй/
Бүлэг: 1979

УИХ-ын 2012 оны 50-р тогтоолоор хүчингүй

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 06 сарын 15 өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот

Дугаар 55

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

1/Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга:-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд.

2/Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр:

-Сангийн дэд сайд;

-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд;

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд.

3/даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр:

-Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч;

-Монголын "Гэгээрэл" ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч;

-Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга.

4/ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр:

-Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч;

-"Мобиком" корпорацийн ерөнхий захирал

-"Тайж трейд" ХХК-ийн ерөнхий захирал /Энэ заалтад 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" 2004 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ