- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 47
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:
1.Прокурорын байгууллагын тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:
1/Улсын ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах алба байгуулагдсантай холбогдуулан тус албанд ажиллах мөрдөн байцаагчдыг орон тоо, төсөв, эд хөрөнгө, техник хэрэгслийн хамт 2002 оны 9 дүгээр сарын 1-ний дотор Цагдаагийн байгууллагаас Улсын ерөнхий прокурорын мэдэлд шилжүүлэх;
2/Эрүүгийн хэргийн улсын нэгдсэн архив, түүний салбар нэгжийн хэвийн ажиллагааг хангахад шаардагдах ажлын байр, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах арга хэмжээ авах .
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
