- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЦАЛИНГИЙН САНГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТОГТООЛ
1993 оны 7 дугаар Улаанбаатар
Дугаар 59
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЦАЛИНГИЙН САНГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн тавин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Прокурорын газрыг Монгол Улсын ерөнхий прокурорын газар болгон өөрчилж, аймаг, нийслэлийн прокурорын газруудыг 1 дүгээр хавсралт, сум болон сум дундын, дүүргийн прокурорын газруудыг 2 дугаар хавсралт, дагнасан прокурорын газрыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус шинэчлэн байгуулсугай.
2.Прокурорын газруудын 1993 оны цалингийн санг 4 дүгээр хавсралтын ёсоор баталсугай.
3.Прокурорын газруудыг шинэчлэн байгуулсантай холбогдуулан одоо ажиллаж байгаа аймаг, хот, район, орон нутгийн хотын болон Улаанбаатар Төмөр зөмын прокурорын газруудыг энэ тогтоолыг дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс, цэргийн прокурорын газрыг 1993 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс тус тус татан буулгасанд тооцсугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан цэргийн прокурорын газруудын орон тоо, цалингийн санг тээврийн хэрэгсэл, эд хөрөнгийн хамт Улсын ерөнхий прокурорын газарт 1993 оны 8 дугаар сарын 1-ний дотор шилжүүлэхийг Засгийн газарт даалгасугай.
5.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ
/Энэ тогтоолыг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Текст томруулах
A
A
A
