A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ПРОКУРОРЫН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /УИХ-ын 1998 оны 45 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ПРОКУРОРЫН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /УИХ-ын 1998 оны 45 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

1997 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 80

Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн ЗО дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын сарын цалингийн хэмжээг хавсралт ёсоор шинэчлэн тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Прокурорын цалингийн хэмжээ тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 1997 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн З9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

З.Энэ тогтоолоор шинэчлэн тогтоосон цалинг 1997 оны 1О дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгоно.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ