A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 10

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын 2004 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 696578660 төгрөгөөр тогтоосугай

2. Энэхүү зардлыг 2004 оны батлагдсан төсвөөс гаргахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2004 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ