A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 3 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 22

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Статистикийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1)Засгийн газрын болон яам, тусгай газрын шийдвэрийг Статистикийн тухай хуульд нийцүүлэх;

2)Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тооллого, судалгааг эхлэн явуулах хугацааны талаар саналаа энэ оны 10 дугаар сард багтаан Улсын Их Хуралд танилцуулах;

3)төрийн байгууллагуудын хооронд тоон мэдээллийн сүлжээ байгуулах ажлыг энэ оны 4 дүгээр улиралд багтаан хийх;

4)олон улсын статистикийн нийтлэг үзүүлэлт, аргачлалд шилжих хөтөлбөрийг 1995 оны 4 дүгээр улиралд багтаан батлах.

ДАРГА Н.БАГАБАНДИ