A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1994 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 94

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасугай:

1/Засгийн газар болон яам, тусгай газрын шийдвэрийг 1995 оны 4 дүгээр сарын 1-ний дотор энэ хуульд нийцүүлэх;

2/стандартчилал, чанарын баталгаажуулалт, хэмжилзүйн үйл ажиллагааг төв болон орон нутагт нэг байгууллага хэрэгжүүлэх нөхцөлийг хангах;

ДАРГА Н.БАГАБАНДИ