A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 12

Төрийн ордон, Улаанбаатар хот

СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Орон нутгийн Хурлын 2008 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 415,022,440 төгрөгөөр тогтоосугай.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ