A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 42

Төрийн ордон. Улаанбаатар хот

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГАД ЗЭРЭГ ДЭВ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 28 дугаар зүйлийн 28.2.3-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргад зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг хавсралтаар баталсугай.

2.Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргад зэрэг дэвийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг Сонгуулийн ерөнхий хорооны жил бүрийн төсөвт тусгаж байхаар тогтоосугай.

3.Энэ тогтоолыг 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Монгол Улсын Их Хурлын 2006 оны

42 дугаар тогтоолын хавсралт

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН

БИЧГИЙН ДАРГЫН ЗЭРЭГ ДЭВ, ТҮҮНИЙ НЭМЭГДЭЛ

ОЛГОХ ЖУРАМ

1. Энэ журмаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргад зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох асуудлыг зохицуулна.

2. Сонгуулийн ерөнхий хорооны даргад Тэргүүн түшээ, нарийн бичгийн даргад Дэд түшээ зэрэг дэв олгоно.

3. Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргад зэрэг дэв олгоход албан тушаал, төрийн алба хаасан хугацаа, урьд нь олгогдсон зэрэг дэв, ажил хэргийн чадварыг харгалзана.

4. Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргын зэрэг дэвийг Сонгуулийн ерөнхий хорооны санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно.

5.Тэргүүн түшээ зэрэг дэвийн нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувиар, дэд түшээ зэрэг дэвийн нэмэгдлийг үндсэн цалингийн 23 хувиар тус тус тооцож, сар тутамд олгоно.

-------000-----