A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 20

Төрийн ордон, Улаанбаатар хот

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ТОМИЛОХ ТУХАЙ

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Намсрайжавын Лувсанжавыг, нарийн бичгийн даргаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Чойнзонгийн Содномцэрэнг тус тус томилсугай.

2.Энэ тогтоолыг 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ