A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 19

Төрийн ордон, Улаанбаатар хот

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлсөнтэй нь холбогдуулж Батаагийн Баттулгыг Сонгуулийн ерөнхий хорооны даргын, Батчулууны Баярсайханыг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ