- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ
СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ
1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 21
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлыг сонгох 1992 оны сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 21,0 сая төгрөгөөр баталсугай.
2.Сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрсүгэй.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
